MyCargo үйлчилгээнд тавтай морилно уу?

Үйлчилгээний ерөнхий нөхцөл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь "Амекс Экспрэсс" ХХК компани болон "Амекс Экспрэсс " ХХК компанийн үйлчилгээ болох Mycargo.mn, сайтын харилцагч, үйлчлүүлэгчдийн хоорондох үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулна. Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрснөөр үйлчилгээтэй холбоотой харилцаанд оролцох эрх, үүрэг, хариуцлагыг зөвшөөрч байгаад тооцно.

Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулсан хугацаа: 12/16/2020

Нэг. Ерөнхий нөхцөл

  1. Үйлчилгээний нөхцөл нь " Амекс Экспрэсс " ХХК компани /цаашид Үйлчилгээ үзүүлэгч гэнэ/ болон үйлчилгээ болох MyCargo.mn сайтын харилцагч, үйлчилүүлэгчидийн/цаашид үйлчилүүлэгч гэнэ/ хоорондох үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулна.
  2. Үйлчилгээний нөхцөл нь үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрсөнөөр хүчин төгөлдөр болох бөгөөд үйлчилгээний нөхцөлтэй танилцаагүй тохиолдолд гарсан бүх асуудлыг үйлчилгээний нөхцлийн хүрээнд шийднэ.
  3. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь " Амекс Экспрэсс " ХХК компани-аар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн бүх төрлийн ачаа тээвэрлэлтэнд хамааралтай болно.
  4. Үйлчилгээ үзүүлэгч тал үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг нууцлах бөгөөд энэ нь Монгол улсын "Байгууллагын нууцын тухай" хуулиар зохицуулагдана.

Хоер. Үйлчилгээ үзүүлэгч талын эрх үүрэг

  1. Үйлчилгээ үзүүлэгч талын үндсэн үйл ажиллагаа нь үйлчилүүлэгч талаас илгээгдсэн барааг өөрийн агуулах дээрээ хүлээн авч АНУ-гаас Монгол улсын хооронд тээвэрлэж, үйлчилүүлэгч талын гарт хүрэх хүртэлхи бүх үйлчилгээг үзүүлэх үндсэн үүрэгтэй.
  2. Үйлчилүүлэгчээс илгээсэн барааг хүлээн авч шалгаж, мэдээллийг илгээж баталгаажуулаад Монголруу агаарт тээвэрлэн хүргэнэ.  Хэрэв буруу бараа хүлээн авах болон бараа замдаа алга болох үэрэг бараа агуулахад ирэх явцад гарах болон ирсэнээс хойш барааны тээвэрлэлтэй холбоотой аливаа асуудал үүсвэл вэрб сайтаар болон үйлчилүүлэгчийн хангаж өгсөн хувийн мэдээллийн дагуу email, утасаар холбогдож нөхцөл байдлыг мэдээлэх үүрэгтэй.
  3. Үйлчлүүлэгчээс илгээсэн линк дээрхи бараа нь үйлчилүүлэгчийн илгээсэн бараанаас өөр байх болон тоо ширхэг дутуу болон илүү ирэх тохиолдолд үйлчилүүлэгчтэй холбогдож баталгаажуулсаны дараа гагцхүү тээвэрт гаргах эрхтэй. 
  4. Үйлчилгээ үзүүлэгч тал нь үйлчилүүлэгчийн захиалсан барааг Монгол улсруу тээвэрт гарахаас өмнө нягталж шалгах, тоо ширхэг, бүрэн бүтэн байдлын шалгалт хийхийн тулд шаардлагтай гэж үзвэл хайрцаг баглаа боодлыг онгойлгох эрхтэй. Тээвэрт гарсан баталгаажсан бараа нь Монгол ирэхдээ тоо ширхэг дутах болон бараа тээврийн явцад алга болсон тхиолдолд *Үйлчилгээ үзүүлэгч тал* хариуцлага хүлээнэ.
  5. Үйлчилгээ үзүүлэгч тал нь Үйлчлүүлэгчийн ачаа, бараа бүтээгдэхүүнийг тээвэрт гаргаснаас хойш заагдсан хугацаанд /Агаарын тээвэр ажлын 7-10 хоног, Далайн тээвэр ажлын 45-70 хоног/ Монгол улсад хүргэх үүрэгтэй. (Тээвэрлэлтийн явцад дамжин өнгөрч буй орнуудад тохиолдсон байгалын гамшиг, улс төрийн тогтворгүй байдал, дайн байлдаан зэрэгээс үүдэн гарсан хугацааны өөрчлөлт, эрсдэлүүд гарсан тохиолдолд энэхүү үүрэг хариуцлага хамаарахгүй болно.)
  6. Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчлүүлэгчийг ачаа барааны байршлын мэдээлэл түүнтэй холбоотой бусад мэдээллээр хангах үүрэгтэй.
  7. Үйлчилгээ үзүүлэгч тал нь хэрвээ агаар болон далайн тээвэрт гарахад хориотой болон сэжигтэй барааг Үйлчилүүлэгчээс өөрийн агуулах дээрээ хүлээн авбал Монголруу тээвэрт гаргахгүй байх бүрэн эрхтэй ба шаардлагтай гэж үсэн тохиолдолд холбогдох хуулийн байгуулгад мэдэгдэх эрхтэй.

Гурав. Үйлчлүүлэгч талын эрх үүрэг

  1. Үйлчлүүлэгч нь АНУ-ын онлайн дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авч агуулахруу илгээж дараа нь Үйлчилгээ үзүүлэгчийн Mycargo.mn сайтад мэдээлэл  оруулахдаа  бараа бүтээгдэхүүний мэдээллийг өнгө, размер, тоо ширхэгийг бичих, өөрийн холбогдох мэдээлийг үнэн зөв бүртгүүлэх үүрэгтэй.
  2. Үйлчилүүлэгч нь тээвэрлэхийг хориглосноос бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг АНУ-гаас Монгол улсруу тээвэрлүүлэн авах эрхтэй.
  3. Үйлчилүүлэгч тал нь ачаа, барааныхаа мэдээллийг Үйлчилгээ үзүүлэгч талаас асуух болон вэб сайтаар дамжуулан авах эрхтэй.
  4. Үйлчилүүлэгч тал нь Үйлчилгээ үзүүлэгч талаас тээвэрлүүлсэн бараа  нь  Монголд ирсэн талаар утсаар болон сайтаар  мэдэгдэл авснаас ажлын 3 хоногт багтаан барааг авч тээврийн төлбөрийг төлөх үүрэгтэй.
  5. Үйлчилүүлэгч талаас Монголруу тээвэрлэх боломжгүй болон хориотой барааны жагсаалтанд орсон барааг агуулах дээр хүлээн авах тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь холбогдож мэдээллэх ба худалдагч талруу буцаах тохиолдолд Америк дотоодын тээврийн зардал болон түүнэтэй холбоотой бүх зардалыг үйлчилүүлэгч тал хариуцах бөгөөд дотоод тээвэрийн буцаалт хийх үед төлбөр хийгдсэн тээврийн лайблээр хангах үүрэгтэй.

Дөрөв. Ачааны төлбөр тооцоо

  1. Үйлчилгээ үзүүлэгч талаас үйлчилүүлэгчийн бараа агуулахд ирэх үед нарийн шалгаж жинлэж сайтын ачаа тээврийн мэдээлэл хэсэгт тээврийн зардал хэсгийг шинэчлэх ба тухайн зардалыг үйлчилүүлэгч нь бараагаа авахдаа төлнө.
  2. Захиалсан ачаагаа Монголд хүлээн авахдаа төлбөрөө дансаар болон бэлнээр хийх боломжтой
  3. Үйлчилгээ үзүүлэгч талаас бараа тээврийн үнийн саналыг Доллар-р илгээсэн тохиолдолд Монгол төгрөгөөр урьдчилгаа болон үлдэгдлийг хийх тохиолдолд, долларын ханшийг тухайн өдрийн Хаан Банкны доллар банкнаас гадагшаа худалдах авах ханшаар бодож төлбөр хийнэ.
  4. Үйлчилгээ үзүүлэгч тал нь бараа захиалан хүргүүлж байгаа хэрэглэгчээс хайрцаг бүрт 10$ (Арван доллар) тооцон Shipping & Handling буюу барааг авах илгээх процессийн зардалд тооцно. Тус дүрмийг 12/16/2020 өдрөөс эхлэн мөрдөх ба тус өдрөөс хойш ирсэн ачааны хайрцаг бүрт дээрхи зардал нэмэгдэнэ. 

Тав. Хариуцлага

  1. Үйлчилүүлэгч нь өөрийн захиалах гэж буй барааны чанар болон тухайн худалдан авч байгаа сайтын аюулгүй байдал зэргийг бүрэн хариуцах бөгөөд Mycargo.mn нь зөвхөн агуулахд ирсэн барааг үйлчилүүлэгчийн өгсөн мэдээллийн дагуу Монголруу тээврийн үйлчилгээ үзүүлнэ.
  2. Барааг агуулахад хүлээн авах үед тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл учирсан, тэр нь тогтоогдвол үйлчилүүлэгчтэй холбогдож мэдээллээр хангаж ганцхан үйлчилүүлэгийн бүрэн зөвшөөрсөн тохиолдолд Монголруу тээвэрт гаргана.
  3. Үйлчилүүлэгчийн ачааг санал болгосон хугацаанд тээвэрлэн хүргэх бөгөөд аливаа шалтгаангүй барааг хоцроосон тохиолдолд харилан ойлголцож тээврийн зардал дээр хямдрал үзүүлнэ. (2.5-д хамаарахгүй тохиолдолд)
  4. Үйлчилүүлэгчийн сонгосон захиалагын бүтээгдэхүүнүүдын чанар Амекс Экпрэсс ХХК-тай хамааралгүй АНУ-ын дэлгүүр, нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүн тул тэдгээрийн цаашдын чанар бусад үзүүлэлтүүдэд Амекс Экпрэсс ХХК хариуцлага хүлээхгүй.
  5. Бараа бүтээгдэхүүний сонголт, чанартай холбоотой асуудлыг үйлчилүүлэгч бүрэн хариуцна.
  6. Ачаа дамжин өнгөрөх улс орнуудад гарсан тээвэрлэлтийн саатал аливаа байгалын гамшиг зэргээс үүдсэн тээврийн саатал, түүнээс үүдсэн хугацаа хоцролтын асуудалд Үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй.
  7. Монгол улсын гааль дээрхи шалгалтын улмаас задарсан бараа бүтээгдэхүүний лац түүнчлэн задаргаа орсоноос үүдсэн аливаа асуудалд үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй. Жич: ачаа бараа бүрэн бүтэн байгаа тохиолдолд /үйлдвэрийн лац нь гаалийн шалгалтанд задарснаас үүдсэн аливаа маргаанд/
  8. Үйлчилгээ үзүүлэгч зүгээс аливаа захиалагын бараанд баталгаа олгохгүй бөгөөд үйлчилгээ үзүүлэгч нь зөвхөн тээвэрлэгчийн үүргийг гүйцэтгэж байгаа болно. / Захиалан авч буй бараанд үйлдвэрлэгчийн баталгаа дагалддаг бөгөөд энэ тухай мэдээллийг хэрэглэгч нь шалгах үүрэгтэй/
  9. Тээвэрлүүлсэн ачаа барааг үйлчилүүлэгчид олгох үед хайрцаг боодолны хэмжээ жинг тулгаж хүлээлгэн өгөх ба ачааг үйлчилүүлэгч хүлээн авснаас хойш гарах бусад асуудлуудад Үйлчилгээ үзүүлэгч тал хариуцлага хүлээхгүй болно.

Зургаа. Хориотой болон тусгай зөвшөөрэлтэй бараа

Монгол улсын гаалиар тээвэрлэхийг хориглодог бүтээгдэхүүний жагсаалтанд орсон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт хийхгүй.
Тухайлбал:

  • Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхит бодис, түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл;
  • Хортон ургамал, амьтан;
  • Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис;
  • Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын болон гадаад улсын мөнгөн тэмдэгт;
  • Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн;
  • Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал;
  • Шингэн юм болон Витамин эм бэлдмэл
  • Хууль тогтоомжоор хориглосон бусад зүйлс

Долоо. Асуудал маргаан шийдвэрлэх

  1. Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчлүүлэгчийн санал гомдлыг 99232329, утсаар мөн info@mycargo.mn болон order@mycargo.mn имэйл хаягаар хүлээн авч шийдвэрлэнэ.
  2. Тээвэрлэлтийн явцад дамжин өнгөрч буй орнуудад тохиолдсон байгалын гамшиг, улс төрийн тогтворгүй байдал, дайн байлдаан, Монгол Улсын эрх бүхий төрийн байгууллагаас гаргасан тогтоол, хориг, захирамж зэрэгээс үүдэн гарсан тээврийн үйл ажиллагааны тасалдал, хугацааны өөрчлөлт, эрсдэлүүд гарсан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.
  3. Үйлчилгээ үзүүлэгч тал өөрийн эрх үүргээ зөрчсөн, үйлчлүүлэгч талд хүндрэл учруулсан бол хөнгөлөлт урамшуулал үзүүлж маргааныг шийдвэрлэж болно.
  4. Үйлчлүүлэгч нь үйлчилгээний нөхцлийг зөрчсөн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч тал нь үйлчлүүлэгчийн эрхийг цуцлах, хоошид үйлчилгээ үзүүлэхгүй байх эрхтэй.
  5. Үйлчилгээтэй холбоотой ямарваа асуудлыг талууд тохиролцоонд хүрэх замаар шийдвэрлэх ба тохиролцоонд эс хүрвэл талууд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ