MyCargo үйлчилгээнд тавтай морилно уу?

Асуулт, Хариулт

Та бараагаа захиалан манай агуулахад илгээнэ – Бид ачааг хүлээн авч тээврийн үнийг гаргана – Ачааг Америкаас илгээж гаалийр мэдүүлнэ – Танд хүлээлгэн өгнө.

Та бараагаа Онлайн дэлгүүрээс авсан бол ачаа илгээх хаягаа маш анхааралтай доорхи байдлаар бөглөж илгээх хэрэгтэй. Түүний дараа манай сайт дээр ачаа тээврийн мэдээллээ оруулаарай

Та захиалсан бараагаа заавал доорх хаягаар илгээсэн байх шаардлагатай тул хүргэлтийн хаягаа доорх хаяг мэдээллээр өөрчилнө үү?

Full name: Таны нэр
Company: Mongol Express Cargo
Address Line 1: 2207 Concord pike
Address Line 2: Ste 286
City: Wilmington 
State/Province: Delaware (аль эсвэл DE)
Zip code: 19803
Phone: 571-239-7272

Агаарын ачаа нь ажлын 5-7 хоногт таны гар дээр тээвэрлэгдэн хүрэх бөгөөд жингээс хамаарч тээврийн үнэ гарна. Долоо хоног бүрт ачаа гарна.

Газарын ачаа нь 45-70 хоногт таны гар дээр тээвэрлэгдэн хүрэх тээвэр /Хэрвээ та овор хэмжээ том, жин ихтэй бараа захиалах гэж байгаа бол танд газарын ачаа тохирно/ Сар бүрт нэг удаа ачаа гарна

Та бараагаа хүлээн авахдаа ачааны төлбөрөө хийдэг байгаа.
Бид ачаа тээврээ даатгалын компаниар даатгуулдаг бөгөөд ачаа алга болох тохиолдолд таныг хохиролгүй болгодог байгаа. Одоогоор манай ачаанаас алга болсон тохиолдол гараагүй байна.
Манайхаас ачааны тээврийн статусыг байнга имэйлээр мэдээллэж илгээдэг ба та хүссэн үедээ манай сайтын ачаа шалгах хэсгээр нэвтрэн орж статусыг харах боломжтой. Мөн бидэнтэй шууд холбогдох боломж таны ачаа шалгах хуудаст байршиж байгаа.
Бид танд мэдүүлгийн мэдээллийг гаргаж гөгх тул тухайн мэдүүлгийн баримтыг ачаа тээврийн баримттай цуг худалдан авсан барааныхаа баримттай цуг авч очин гаалиас авах боломжтой юм.

Монгол улсын гаалиар тээвэрлэхийг хориглодог бүтээгдэхүүний жагсаалтанд орсон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт хийхгүй.
Тухайлбал:

  • Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхит бодис, түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл;
  • Хортон ургамал, амьтан;
  • Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис;
  • Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын болон гадаад улсын мөнгөн тэмдэгт;
  • Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн;
  • Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал;
  • Шингэн юм болон Витамин эм бэлдмэл
  • Хууль тогтоомжоор хориглосон бусад зүйлс
Боломжтой. Та манай info@mycargo.mn хаягаар холбогдоорой бид түргэн хариулт өгөх болно.

Хамгийн сайн мэдээлэл авахыг хүсэж байвал та бидэнд захиа бичээрэй. Бид маш хурлан хариулдаг тул info@mycargo.mn хаягаар ямар асуулт байна шууд бичээрэй. Хэрвээ та өөрийн тээвэрлүүлж байгаа ачаатай холбоотой зүйл асуух гэж байгаа бол заавал ачааны дугаараа хавсаргаарай.

Монголд бидэнтэй шууд холбогдох утас: 99232329